“Дархан-Газрын тос” үйлдвэрийг 2016 оноос ашиглалтанд оруулна
Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчид “Дархан-Газрын тос” үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх асуудлаар Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банкныхантай уулзаад ирсэн байна. Тус яамнаас мэдээлснээр энэхүү асуудлыг Японы тал нааштай хүлээн авчээ.
Үүнтэй холбоотойгоор Дархан-Газрын тос үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай асуудлаар Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банктай зээлийн хэлэлцээ хийх, Засгийн газрын Зээлийн баталгаа гаргах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт, харин төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэх, Японы талтай зөвшилцөх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт Засгийн газраас даалгалаа. “Дархан-Газрын тос” үйлдвэрийг 100 хувь Япон улсын зээлийн санхүүжилтээр барьж, 2015-2016 оны хооронд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа ажээ.