Данийн Төв банк бодлогын хүүгээ -0.2 хувь болгов
Данийн Төв банк бодлогын хүүгээ -0.2 хувь болгон түүхэн доод хэмжээнд хүргэлээ. Тус улсын Төв банк экспорт эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, кроны ханшийг тогтворжуулахаар зорьж байгаа аж. Тиймээс Швейцарийн Төв банкны гэнэтийн шийдвэр тус улс ч мөн валютын арилжааг чөлөөлнө гэсэн хүлээлтийг үүсгээд байжээ. Шинжээчдийн хувьд Дани болон Швейцарийн Төв банкны бодлогыг Европын Төв банкны бонд худалдан авах хөтөлбөртэй холбон тайлбарлаж байна. Учир нь бонд худалдан авах хөтөлбөр хүрээгээ тэлснээр франк болон кроны ханшийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй дээрх улс руу чиглэх хөрөнгийн урсгал хяналтаас гарах эрсдэлтэй байсан юм. Үүнээс гадна Турк улсын Төв банк мөн бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байна. Тус улс 2014 оны долдугаар сард бодлогын хүүг 8.25 хувь болгон бууруулж байжээ. Харин энэ удаад эдийн засгаа дэмжихийн тулд бууруулах магадлал өндөр байна гэж шинжээчид таамаглаж байна.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com