Далайн хөдөлмөрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов
Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенци болон Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Эдгээр конвенцид нэгдэн орсноор Монгол Улс санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй. Харин Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд ажиллаж байгаа далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжирч, осол зөрчлийн үед аврах ажиллагаа явуулсны шагнал урамшуулал, төлбөр, нөхөн төлбөрийг далбааны эзэн Монгол Улсын зүгээс зохицуулдаг болох юм байна. Монгол Улс хэдийгээр далайд гарцгүй ч сүүлийн жилүүдэд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан хөлөг онгоцоор олон улсын далайн худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцож, далайн нөөц баялгаас хувь хүртэж байна. 2003-2012 он хүртэлх есөн жилийн хугацаанд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 орчим улсын, нийт таван сая тоннын даацтай 2156 онгоц бүртгэгджээ. Энэхүү бүртгэлээс улсын төсөвт 2.8 тэрбум орчим төгрөгийг оруулсан бөгөөд үүнээс 350 онгоц нь Монгол Улсын бүртгэлд бүртгэгдэн Монгол Улсын Төрийн далбааг мандуулан тээвэр хийж байна.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com