Г.Занданшатарыг 95.2 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг гишүүдийн 95.2 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо. Г.Занданшатарыг УИХ-ын даргад Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшүүлж, Намын удирдах зөвлөл, бүлгийн хуралдаанаар дэмжээд байсан юм.
Гомбожавын Занданшатар нь 2016 оноос УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, 2017 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв. Тэрбээр ажлаа аваад хийсэн мэдэгдэлдээ “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын хяналтын чиг үүргийг илүү тодорхой болгоно” гэж байсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар
Үүнээс өмнө УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг УИХ-ын гишүүд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Л.Болд, Ж.Батзандан тэргүүтэй таван гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөхийг шаардаж жагсаал зохион байгуулсан ч эрх зүйн үндэслэл бүрдээгүй байсан. Тиймээс УИХ-ын даргыг чөлөөлөх зургаа дахь үндэслэлийг хуульд оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьж, УИХ баталснаар М.Энхболдыг чөлөөлөх боломж бүрдсэн юм.
Б.Бямбасүрэн|@byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com