Германы эдийн засгийн байдал хүндэрч эхлэв үү
Германы экспорт 2009 оны нэгдүгээр сараас хойших доод түвшиндээ хүрч буурсан байна. Энэ нь тус улсын эдийн засгийн байдал хүндэрч эхэлсний нэг илрэл гэж эдийн засагчид үзэж байна. Тодруулбал долдугаар сард 4.8 хувиар өсч байсан экспортын үзүүлэлт наймдугаар сард 5.8 хувиар огцом буурсан талаар Холбооны статистикийн газраас мэдээллээ. Экспорт огцом буурахад тус улсын сургууль, цэцэрлэгийн зуны амралт оройтож эхэлсэн нь гол нөлөө үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч II улиралд ДНБ агшиж, эдийн засаг ерөнхийдөө суларсан нь нөлөөлсөн гэдгийг шинжээчид онцолж байна. Үүнээс гадна Германы импорт наймдугаар сард 1.3 хувиар буурсан байна. Ийнхүү Евробүсийн хамгийн хүчирхэг эдийн засгийн худалдааны ашиг түүхэн дээд хэмжээ буюу 23.5 тэрбум еврогоос 14.1 тэрбум евро болтлоо буураад байна.
Н.Алтан
Холбоо барих: Altan.n@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com