Германд жолооч нар автомашинаасаа буулгүйгээр ариун цэврийн цаас худалдан авах боломжтой боллоо
Германы Дорнбург хотын худалдааны төвд нэгэн онцгой бүтээгдэхүүн буюу ариун цэврийн цаасыг автомашинаасаа буулгүйгээр худалдан авах боломж олгож эхлээд байна.
“COVID-19”-ийн цар тахал дэгдсэнээс хойш Германд ариун цэврийн цаасны эрэлт огцом өсжээ. Дээрх худалдааны төвийн менежер Андреас Хофманн хэлэхдээ "Ердийн үед энэ төрлийн бүтээгдэхүүн худалддаггүй, гэхдээ эрэлт нь нэмэгдсэн учраас энэ бизнест хөл тавьсан" гэж тайлбарлажээ.
Хөл хориотой холбоотойгоор дэлгүүрүүдээр нэгэн зэрэг үйлчлүүлэх худалдан авагчдын тоонд хязгаарлалт тогтоосон байна. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаанд худалдан авалт хийх журам мөрдөгдөж байгаа аж.
Тиймээс худалдааны төвийн удирдлагууд ариун цэврийн цаас зэрэг эрэлт өндөртэй бүтээгдэхүүнээ дэлгүүрийн гадна худалдаалахаар шийдвэрлэсэн байна. Пүрэв гарагийн байдлаар Герман улсад “COVID-19”-ийн 77.9 мянган тохиолдол бүртгэгдэж, 931 хүн нас барсан гэсэн мэдээлэл байна.
Б.Ариунболд | @Ariunbold_Bat
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com