Гахайн мялзангийн улмаас БНСУ-д 300 мянга гаруй гахай устгалд оруулжээ
Нийтэлсэн огноо: 2019 оны 11 сарын 08 09:00
БНСУ-д зэрлэг гахай мялзангийн халдвар авсан хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт 22 тохиолдол болоод байна.
Харин тэжээвэр гахай халдвар авсан тохиолдол есдүгээр сарын 17-ноос хойш 14 бүртгэгдээд байгаа ажээ. Өвчний халдварын тархалтыг тогтоон барихын тулд сар гаруйн хугацаанд нийт 300 орчим мянган гахайг устгалд оруулаад байна. Гахайн мялзангийн тархалт БНАСАУ-тай хиллэдэг хил орчмын бүсээр гарч байгааг онцолж байгаа юм. Эх сурвалжууд БНАСАУ-д гахайн мялзан тавдугаар сард тархаж эхэлсэн гэж мэдээлээд байна.
М.Золбоо| @Manlaizolboo
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2019-11-08 09:00
58673
BBJAX