“Ганц биечүүд”-ийн өдөр “Alibaba” 30 минутын дотор 56.3 тэрбум ам.доллартой тэнцэх борлуулалт хийлээ
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 11 15:30
“Ганц биечүүд”-ийн өдөр “Alibaba”-ийн цахим борлуулалт 30 минутын дотор 56.3 тэрбум ам.доллар хүрлээ.
Өөрөөр хэлбэл тус компани өнгөрсөн жилийн 38 тэрбум ам.долларын “дээд амжилт”-аа дөнгөж эхэлмэгцээ эвдсэн байна. Жил бүрийн энэ өдөр БНХАУ-д цахим худалдааны томоохон хямдрал явагддаг. Энэ жилийн хувьд хямдрал нь гурав хоног үргэлжлэх юм. БНХАУ-д жижиглэн худалдааны 30 хувь нь цахимаар хийгддэг байна. Мөн цар тахал дэгдсэнээр цахим худалдан авалт эрчимтэй нэмэгдэж байгаа нь борлуулалт идэвхжихэд нөлөөлжээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-11-11 15:30
66443
BBJAX