Гана улсын ДНБ-ий өсөлт эрчимжихэд Cardi B тэргүүтэй алдартнуудын хэрэглээ нөлөөлжээ
Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 23 14:00
Жүжигчин Сэмюэл Жексон, реппер Cardi B тэргүүтэй алдартнуудын датад төлсөн төлбөр 2019 онд Гана улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.
Африкаас АНУ руу боолуудыг ачиж эхэлснээс хойш 400 жил өнгөрч байна. Үүнтэй холбоотойгоор тэд Гана улсад очжээ. Өөрөөр хэлбэл Гана улс өөрийн улсаас гаралтай хүмүүсийг татах зорилгоор 2019 оныг "Эргэн ирэлтийн жил" хэмээн зарлажээ.
2019 онд тус улсын мэдээлэл холбооны үйлчилгээ 47 хувиар тэлсэн байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эрчимжиж 6.3 хувиас 6.5 хувь болоход нөлөөлсөн гэж Гана улсын Статистикийн хороо мэдээлсэн байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-04-23 14:00
62604
BBJAX