В.Путин: Барууны хоригт өртсөн компаниуддаа тусламж үзүүлнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин барууны хоригт өртсөн компаниуддаа тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна. Харин Европын Холбоо энэ долоо хоногт ОХУ-ын эдийн засгийн голлох салбаруудыг чиглэсэн хоригоо чангаруулж магадгүй байгаа аж. В.Путины мэдэгдсэнээр Кремль шаардлагатай тохиолдолд ихээхэн хэмжээний гадаад валютын зээлтэй “Rosneft" компанид туслах юм байна. Газрын тосны салбарт тэргүүлэгч “Rosneft" компани ирэх дөрөвдүгээр сараас өмнө 21 тэрбум ам.долларын өрөө барагдуулах шаардлагатай байгаа ажээ. Хоригоос гадна газрын тосны ханшийн уналт ОХУ-д хүндээр тусч байна. Газрын тосны ханш сүүлийн дөрвөн жилийн доод түвшиндээ хүрснээр “Rosneft"-ийн 2022 оны бондын өгөөж түүхэн дээд цэгтээ хүрч өсчээ. Шинжээчдийн тооцоолсноор ирэх онд ОХУ-ын эдийн засгийн өсөлт зогсох төлөвтэй байна.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com