БҮТ: ЭЕШ-ын материалыг шууд засаж, анхны оноог нэг цагийн дотор танилцуулна
Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчийн материалыг шууд засаж, дүнг нь танилцуулах технологийг өнөөдөр нэвтрүүллээ.
БСШУСЯ-аас Азийн хөгжлийн банкны Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн хүрээнд 986 сая 250 мянган төгрөгийн шууд засалтын 50 машиныг Боловсролын үнэлгээний төвд ханган нийлүүлсэн. Ингэснээр өмнөх жилүүдэд бүх материалын 3 машинаар засдаг 14 хоногт байсан бол шалгалтын 32 төвд 64 машинаар шууд засах боломж бүрджээ. Шалгалтын материалыг шууд засан, шалгуулагчид анхны оноог нь танилцуулснаар өмнөх жилүүдэд гардаг зарим хүндрэл, асуудлыг шийдсэн байна.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ
Шууд засалтын машинаар шалгуулагчийн анхны оноо буюу гүйцэтгэлийн хувь гарах бөгөөд 24 цагийн дараа хэмжээст оноог нь танилцуулах аж. Энэ жилийн хувьд 18130 элсэгч Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа. Шалгуулагчдын 80.9 хувь нь энэ оны, 19.1 хувь нь өмнөх оны төгсөгчид юм. Боловсролын үнэлгээний төвөөс VI сарын 24-ний өдөр элсэгчдэд батламж хуудсыг нь гардуулан өгч, Их, дээд сургуулиудын консорциум хугацаа зарласнаар хувиар тараах юм.
М.Уянга
Холбоо барих: uyanga.m@bloombergtvmongolia.com