Бүрэн хэмжээний кино хэлбэрээр шинэчилж гаргасан бүтээлүүд нь “Walt Disney”-ийн орлого өсөхөд дэм болов
Нийтэлсэн огноо: 2019 оны 11 сарын 08 12:00
“Walt Disney” компанийн санхүүгийн жилийн IV улирлын ашиг өмнөх оны мөн үеэс буурсан боловч нийт орлого нь 34 хувиар өсөж, 19.1 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамгийг давсан байна.
Тус компанийн орлого өсөхөд бүрэн хэмжээний кино хэлбэрээр шинэчилж гаргасан "Lion King", "Aladdin" болон "Toy Story 4" голлон нөлөөлжээ. Түүнчлэн "Disney +" стриминг үйлчилгээний урьдчилсан захиалагчдын тоо өмнө нь таамагласнаар 21 хувиар нэмэгдсэн байна. “Disney +” үйлчилгээний хөгжүүлэлтийг хариуцсан хэлтсийн алдагдал 740 сая ам.доллартой байна. Зах зээлд тэргүүлэгч “Netflix”-тэй хийх ширүүн өрсөлдөөнд бэлдсэнээр зардал нь өсөж байгаа ажээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2019-11-08 12:00
58681
BBJAX