Брэд Питт, Анжелина Жоли нар салах уу
12 жил хамтдаа амьдарч зургаан хүүхдийн эцэг, эх болсон Холливуудын алдарт хос Брэд Питт, Анжелина Жоли нар салж магадгүй байна. Учир нь хосууд “Хоорондоо тохирохгүй” гэх үндэслэлээр Анжелина Жоли гэр бүл цуцлуулах өргөдлөө шүүхэд өгсөн талаар түүний өмгөөлөгч мэдэгджээ. “Энэ нь гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хийж буй үйлдэл” хэмээн Анжелина Жоли тайлбарласан байна. Тэрбээр өөрсдийн төрүүлсэн болон өргөж авсан хүүхдүүдээ өсгөхөд Брэд Питтийг хамтрах хүсэлтийг шүүхэд давхар гаргажээ. Тэдний зургаан хүүхдийн гурав нь өргөмөл, гурав нь өөрсдийнх нь хүүхдүүд юм. Хосууд 2004 оноос хамт амьдрах болсон хэдий ч 2014 оны наймдугаар сард гэрлэлтээ батлуулсан аж. Брэд Питтийн хувьд Женнифер Энистонтой гэрлэснээс хойш хоёр дахь, Анжелина Жолигийн хувьд Билли Боб Торнтон, Жонни Лий Миллер нартай гэрлэснээс хойш гурав дахь гэрлэлт нь байжээ. Брэд Питт Анжелина Жолитой “Mr and Ms's Smith” кинонд тоглох үедээ дотносож байсан юм.
Н.Болор-Эрдэнэ
Холбоо барих: bolorerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com