Бразилын газрын тос олборлогч “Petrobras” компанийн гарц 2020 онд дээд түвшинд хүрчээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 08 11:20
Газрын тосны зах зээлд түүхэн дэх хамгийн том хямрал тохиосон 2020 онд Бразилын Төрийн өмчит “Petrobras” компани газрын тосны гарцаа нэмж, дээд түвшинд хүрсэн байна.
“Petrobras” компани өнгөрсөн онд өдөрт 2.3 сая баррель газрын тос олборлосон талаараа тайландаа дурджээ. Энэ нь OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн Кувейт улсын нийт олборлолтын хэмжээтэй тэнцүү байгаа юм. Хэдий тийм боловч энэхүү мэдээллээс үл хамааран газрын тосны үнэ баасан гарагт өсөлтөө хадгаллаа.
Брент төрлийн газрын тосны үнэ 0.28 хувиар өсөж, баррель нь 54.53 ам.доллар болоод байна. Харин WTI-ийн хувьд үнэ нь 0.22 хувиар өсөж, баррель нь 50.94 ам.доллар байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-08 11:20
67414
BBJAX