Бразилд “коронавирус”-ийн шалтгаант нас баралт өдөрт анх удаа 4000 давлаа
Бразилд халдварын тархалт эрчимжиж, нас баралт өдрийн дүнгээр өсөж, анх удаа 4000 давсан байна. Мягмар гарагт тус улсад "коронавирус"-ийн халдварын 4195 тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар Бразилд 336 мянга 947 хүн нас бараад байгааг Эрүүл мэндийн сайд нь мэдээллээ. Халдварын тархалтаар АНУ-ын дараа бичигдэж байгаа юм. Тус улсад халдварын тархалт энэ хурдаар үргэлжилбэл өдөрт нас баралтын тоо өдөрт 5000 болж нэмэгдэхээр байгааг шинжээчид онцолж байна.
Харин БНЭУ-д халдварын тархалт эрчимжиж буй энэ үед мутацид орсон, илүү хурдан тархдаг вирусийг хурдан олж тогтоох асуудал томоохон сорилт болоод байна. Үүнд цаг алдсанаар вакцины үр нөлөөнөөс эхлээд эмчилгээ зэрэг дээр асуудал үүсэхээр байна. “Эерэг” гарсан шинжилгээний нийт сорьцын нэг хүрэхгүй хувийг л судлаад байгаа ажээ. Ням гарагт тус улсад "коронавирус"-ийн халдварын 100 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна вакцин үйлдвэрлэгчдээс “Moderna”-тай холбоотой мэдээлэл анхаарал татаж байна. “Moderna”-ийн вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш багадаа зургаан сарын хугацаанд эсрэгбие тогтож байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал мэдээллээ.
“Moderna” компанийн хамтран үүсгэн байгуулагч Нубар Афеян
“Moderna”-ийн вакцин хийлгэсэн хүмүүст багадаа зургаан сарын дараа эсрэг бие тогтож байгаа нь таатай мэдээ болж байна. Өнгөрсөн оны эцэст болон өмнө нь хийсэн туршилтуудын үр дүн үүнд илүү хариулт өгч чадна. Мутацид орсон вирусийн тухайд бидний дархлааны систем өдөр тутам олон сая аюулыг олж илрүүлэхээр системчлэгдсэн байдаг. Харин энэ мутацид орсон вирусийг арай өөр төрлийн аюулд тооцож болно. Дархлааны систем заримдаа үүнд хариу үйлдэл үзүүлж, олж илрүүлэх тохиолдол бий. Зарим үед дархлааны систем мутацид орсон вирусээс сэргийлж, бие махбодыг хамгаалан эсэргүүцэл үзүүлж байгааг судалгаанаас харж болохоор байна. Ямар ч байсан бид энэ төрлийн вирусийн эрсдэлийг тооцож, mRNA технологид суурилсан вакцин хөгжүүлэх шаардлагатай. Энэ ажлаа ч эхлүүлээд байгаа” гэж мэдэгдлээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com