Борис Жонсон, Европын Холбоо хооронд саналын зөрүү их байгааг талууд анхааруулав
BREXIT-ийн хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед талуудын дунд саналын зөрүү их байгааг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон Европын Холбоо санууллаа.
Талууд бямба гарагт утсаар холбогдох үеэр хэлэлцээрт хүрэхийн тулд зөвшилцөлд хүрээгүй олон асуудлууд байгаа гэдэгт санал нэгдсэн байна. Хоёр талын төлөөлөгчид худалдааны хэлэлцээгээ Лондонд үргэлжлүүлнэ. Талууд загас агнуур тэргүүтэй асуудлуудад талууд хамгийн их санал зөрөлдөж байгаа аж.
Их Британи болон Европын Холбоо аль аль нь худалдааны хэлэлцээр байгуулах эцсийн хугацааг энэ сарын 15-наар тогтсон байна. Энэ нь BREXIT-ийн шилжилтийн хугацаа энэ онд дууссаны дараа ирэх оноос хэрэгжиж эхлэх шинэ зохицуулалт юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com