БНЭУ-ын аж үйлдвэрийн гарц 2020/XI сард жилийн дүнгээр 1.9 хувиар буурчээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 13 15:00
Энэтхэг улсын аж үйлдвэрийн гарц өнгөрсөн оны аравдугаар сард тэлсэн үзүүлэлттэй гарч байсан бол 11 дүгээр сард жилийн дүнгээр 1.9 хувиар буурсан байна.
Хэдий тийм боловч энэ нь түр зуурын агшилт бөгөөд 11 дүгээр сард ажлын өдрүүд цөөхөн байсан нь үүнд нөлөөлсөн гэж “Bloomberg”-ийн шинжээчид үзэж байна. Тус улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд аж үйлдвэрийн шинэ төслүүдэд бэлэн мөнгөний татаас олгож, аж ахуйн нэгжийн татварыг 15 хувь болгож бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа нь энэ салбарын сэргэлтийг дэмжинэ гэж үзжээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-13 15:00
67524
BBJAX