БНЭУ хамгийн их бохирдол ялгаруулдаг нүүрсний цахилгаан станцуудаа хааж магадгүй
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 07 16:20
Энэтхэг улсын Засгийн газар хамгийн их бохирдол ялгаруулдаг нүүрсний цахилгаан станцуудаа хаах асуудлыг судалж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тус улсын Эрчим хүчний яам нэгж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах нүүрсний хэмжээнд хязгаар тогтоохоор хэлэлцэж байгаа ажээ. 10 гигаваттын хүчин чадалтай станцууд шинэ жишиг шаардлагад нийцэхгүй болж магадгүй байна. Ийм үзүүлэлттэй цахилгаан станцууд Энэтхэгийн нүүрсний станцуудын таван хувийг эзэлдэг байна. БНЭУ нүүрсний хэрэглээгээр БНХАУ-ын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-10-07 16:20
65467
BBJAX