БНЭУ, Итали, БНТУ-ын дижитал үйлчилгээний татварыг АНУ эсэргүүцэв
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 07 15:00
“Facebook”, “Google” зэрэг интернэтээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудад Энэтхэг, Итали, Турк улс татвар ногдуулаад байгааг АНУ-ын эрх баригчид шүүмжиллээ.
Одоогоор хариу арга хэмжээ авахгүй ч боломжит хувилбаруудыг судалж байгаагаа мэдэгджээ. Дээр дурдсан орнууд Дижитал үйлчилгээний татварын тухай хууль баталж, АНУ-ын технологийн компаниудын тухайн улсад хийсэн борлуулалтад татвар ногдуулах шийдвэр гаргаад байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын зүгээс өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн 10 улсын импортод хориг тавих талаар судалж байгаа юм.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-07 15:00
67399
BBJAX