БНХАУ: 2025 он гэхэд нийт автомашины борлуулалтын 20 хувийг байгальд ээлтэй автомашин бүрдүүлнэ
БНХАУ аж үйлдвэрийн салбарын шинэчлэлийн төлөвлөгөөндөө 2025 он гэхэд автомашины нийт борлуулалтын 20 хувийг NEV буюу байгаль орчинд ээлтэй автомашины борлуулалт бүрдүүлдэг байхаар тусгасан байна.
2021 оноос хэрэгжих энэхүү төлөвлөгөөний дүнд 2035 он гэхэд шинэ автомашины борлуулалтын дийлэнхийг цахилгаан хөдөлгүүртэй загварууд бүрдүүлнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн 2035 онд нийтийн тээврийн хэрэгслийг бүхэлд нь цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилт тавьсан байна.
Үүнээс гадна цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн эрчим хүчний хэрэглээг илүү хэмнэлттэй болгож, 2025 он гэхэд эрчим хүчний зарцуулалтыг 100 км-т 12 киловатт цагийн эрчим хүч зарцуулдаг болгохоор зорьж байгаа ажээ.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com