БНХАУ, Япон улс найман жилийн дараа эдийн засгийн яриа хэлэлцээгээ сэргээлээ
Нийтэлсэн огноо: 2018 оны 04 сарын 16 14:00
Азийн тэргүүлэх эдийн засагтай БНХАУ болон Япон улс найман жилийн дараа анх удаа эдийн засгийн яриа хэлэлцээгээ сэргээлээ. АНУ-ын худалдаа, аюулгүй байдлын бодлого эрчимжсэнтэй холбоотойгоор Азийн тэргүүлэх эдийн засагтай хоёр улс харилцаагаа сэргээхийг зорьж байна гэж ажиглагчид тайлбарлаж байна. Үүнээс гадна БНХАУ болон Японы Гадаад хэргийн сайд нар БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрийн хөгжүүлэлтээсээ татгалзахад нь илүү ойр хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Үүний тулд БНАСАУ-ын асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх ёстой гэж талууд байр сууриа илэрхийлсэн байна.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2018-04-16 14:00
47431
BBJAX