БНХАУ-ын “Box Office”-ийн орлого шинэ оны эхний өдөр 83 сая ам.доллар хүрлээ
БНХАУ-ын кино театруудын орлого шинэ оны эхний өдөр 545 сая юань буюу 83 сая ам.доллар хүрсэн байна. Энэ нь 2011 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгааг тасалбар захиалгын “Maoyan Entertainment” тооцоолоод байгаа аж.
Ялангуяа БНХАУ-ын кинонуудын орлого хамгийн өндөр байсан байна. Тухайлбал: хорт хавдрын эсрэг тэмцэж буй гэр бүлийн талаарх “A Little Red Flower" киноны үзэлт хамгийн өндөр байсныг “Maoyan Entertainment”-ийн тайланд онцолжээ.
Зургаан сар үргэлжилсэн хөл хорионы улмаас тус улсын кино театруудын борлуулалт 60 гаруй хувиар буураад байгаа аж. 2019 онд 9.1 тэрбум ам.доллар хүрч байсан БНХАУ-ын “Box Office”-ийн орлого 2020 онд 2.8 тэрбум ам.доллар болсон байна.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com