БНХАУ-ын экспорт XII сард 18.1 хувиар, импорт 6.5 хувиар өсжээ
Өнгөрсөн оны 12 дугаар сард БНХАУ-ын экспорт 18.1 хувиар, импорт нь 6.5 хувиар өссөн байна. Ингэснээр тус улсын худалдааны тэнцэл сарын дүнгээр 78.17 тэрбум ам.доллар болж, дээд түвшинд хүрчээ.
Өөрөөр хэлбэл БНХАУ-ын эдийн засаг үргэлжлүүлэн сэргэсээр байгааг статистик харуулаад байна. Өнгөрсөн онд БНХАУ-ын экспорт нэмэгдсэн нь хөл хорионы улмаас олон улсад хувийн хамгаалах хэрэгсэл болон зайнаас ажиллахад шаардагдах цахилгаан барааны эрэлт өссөнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа аж.
Үүнээс гадна АНУ, Европт "коронавирус"-ийн халдварын тархалтын улмаас шинээр дахин хөл хорио тогтоож байгаа нь БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүний эрэлтийг цаашид дэмжих төлөвтэйг шинжээчид мэдээлж байна.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com