БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч магадгүй гэв
Ирэх 2016 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, 6.6-6.8 хувийн хооронд хэлбэлзэж магадгүй гэсэн тооцоог тус улсын Нийгмийн судалгааны академиас танилцууллаа. Тиймээс бодлого тодорхойлогчид мөнгөний зөөлөн бодлогоо 2016 онд дахин тэлэх шаардлагатай гэж тус академийн шинжээчид зөвлөж байна. БНХАУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт, экспортод суурилсан эдийн засгаа үйлчилгээ, зарцуулалтад суурилсан эдийн засаг болгон өөрчлөх зорилт тавьсан ч энэ нь 25 жилийн хугацаанд анх удаа эдийн засаг нь удаашрах шалтгаан болоод байгаа юм. БНХАУ-ын Төв банк эдийн засгаа дэмжихийн тулд 2015 онд шат дараатай хэд хэдэн арга хэмжээ авсан байна. Хэдий тийм боловч үр дүн нь 2016 оны эхний хагаст гарч эхлэх хүлээлттэй байгаа юм.
Дашрамд дурдахад БНХАУ-ын Төв банк 2016 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг 6.9-өөс 6.8 хувь болгон бууруулаад байна.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com