БНХАУ-ын Төв банк “Ant” группийг зөвхөн төлбөр тооцооны бизнестээ төвлөрөхийг шаардав
БНХАУ-ын зохицуулах байгууллагаас “Ant” группт зөвхөн төлбөр тооцооны чиглэлээр бизнес эрхлэх үүрэг өглөө. Өөрөөр хэлбэл зээл, даатгал, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулахыг шаардсан байна.
Одоогоор тус компанийн даатгалын бизнес нь нийт 107 сая үйлчлүүлэгчтэй, зээлийн үйлчилгээ нь ирэх онд 290 тэрбум ам.долларын зээл олгох тооцоотой байгаа аж. Мөн зургаадугаар сараас эцэслэсэн санхүүгийн жилд тус компанийн “AliPay” үйлчилгээгээр нийт 17 их наяд ам.долларын гүйлгээ хийгдсэн байна.
БНХАУ-ын Засгийн газар монополын эсрэг арга хэмжээгээ чангалж, “Ant”-ийн хувь эзэмшигч “Alibaba” компанид шалгалт явуулаад байгаа юм. “Alibaba”-ийн хувьд БНХАУ-ын зохицуулах байгууллагын дүрэм журмыг дагаж мөрдөхөө илэрхийлжээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com