БНХАУ-ын Төв банк ЖДҮ-ийг дэмжих зорилгоор банкнуудын заавал байлгах нөөцийг бууруулав
БНХАУ-ын Төв банк зарим банкнуудын заавал байлгах нөөцийг 0.5 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. Ингэснээр Төрийн таван банк, хувийн 12 банкны зээлийн урсгал 108 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ.
Ирэх сарын тавнаас хэрэгжиж эхлэх энэхүү шийдвэр нь банкнуудын санхүүгийн нөхцөлийг сайжруулах, ялангуяа жижиг бизнесүүдийг дэмжих зорилготой гэж Төв банкны бодлого тодорхойлогчид тайлбарлаж байгаа юм. БНХАУ-ын Төв банк он гарсаар гурав дахь удаагаа ийм шийдвэр гаргаж байна. Тус улсад банкнуудын санхүүгийн хөрвөх чадвар эрсдэл дагуулж байгаагаас гадна худалдааны маргаан эдийн засгийн сорилт болж байна гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа аж. Хэдий тийм боловч зээлийн зардал нэмэгдэж байгаагаас дахин ийм шийдвэр гаргах магадлал бага гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com