БНХАУ-ын онгоцнууд АНУ-ын нисэх хүчний ажиллагааг "мэргэжлийн бус" үйлдэл гарган зогсоосон гэв
БНХАУ-ын "SU-30" загварын сөнөөгч хоёр онгоц АНУ-ын Батлан хамгаалах яамны нисэх хүчний онгоцнуудыг Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисэж байхад нь саатуулсан талаар АНУ-ын нисэх хүчин мэдээллээ. Харин Номхон далайн командлал БНХАУ-ын онгоцнууд АНУ-ын нисэх хүчний ажиллагааг "мэргэжлийн бус" үйлдэл гарган зогсоосон гэж үзэж байгаа юм. АНУ-ын "WC-135" хэмээх нисэх онгоц судалгаа, шинжилгээний ажиллагаа явуулахаар Өмнөд Хятадын тэнгисийн олон улсын агаарын хилд ойртоод байсан ажээ. Энэ үед БНХАУ-ын сөнөөгч онгоц АНУ-ын нисэх онгоцтой 45 метр зайд ойртсон талаар АНУ-ын албаныхан мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ энэхүү асуудлыг БНХАУ-ын Батлан хамгаалах яамны дипломат албан тушаалтнуудтай хэлэлцэхээр төлөвлөжээ. Ийнхүү саатуулах болсон шалтгаан нь БНХАУ Өмнөд Хятадын болон Зүүн Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай бүс нутгийг өөрийн улсын эзэмшил гэж үздэгтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Харин үүнд бүс нутгийн бусад улсууд шүүмжлэлтэй ханддаг юм.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com