БНХАУ-ын Засгийн газар дотоодын банкууд дахь эзэмшлийн хувиа бууруулж магадгүй
БНХАУ-ын Засгийн газар дотоодын томоохон банкууд дахь эзэмшлийн хувиа бууруулж магадгүй гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь БНХАУ-ын Засгийн газар Төрийн эзэмшил бүхий компаниуд дахь хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байгаатай холбоотой юм байна. Тодруулбал тус улсын Засгийн газар Төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллаж байгаа гэж “Central Huijin Investment” хөрөнгө оруулалтын компаниас мэдэгджээ. “Central Huijin Investment” компани нь санхүүгийн байгууллагууд дахь БНХАУ-ын Засгийн газрын хувийг төлөөлөн эзэмшдэг аж. Сүүлийн жилүүдэд “Central Huijin Investment” компани “ICBC” зэрэг БНХАУ-ын томоохон банкуудын хувьцааг худалдаж авах болсон байна. Энэ нь хүүгийн түвшний тогтворгүй байдал болон эдийн засаг суларч магадгүй гэсэн сөрөг хүлээлт бий болсонтой холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж. БНХАУ-ын Төрийн эзэмшлийн “Central Huijin Investment” хөрөнгө оруулалтын компани нь “Shanghai Composite” индекс 6.9 хувиар өсөөд байсан үе буюу өнгөрсөн оны сүүлийн зургаан сард томоохон банкуудын хувьцааг худалдан авчээ.
О.Анударь
Холбоо барих: anudari.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com