БНХАУ-ын агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо энэ 7 хоногт идэвхжих төлөвтэй
БНХАУ-д баярын долоо хоногоор агаарын тээвэр идэвхжиж, эргээд хэвийн горимдоо дөхөх төлөвтэй байна.
Намрын фестиваль, үндэсний баяр тохиож буй аравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд ойролцоогоор 15 сая гаруй хүн хот хоорондын агаарын тээврээр зорчих тооцоолол гарсныг тээврийн цахим үйлчилгээний “Qunar” агентлаг мэдээллээ. Энэ нь өмнөх оныхоос 10 хувиар өндөр дүн болж байгаа аж.
Харин АНУ-д “American Airlines”, “United Airlines” тэргүүтэй агаарын тээврийн долоон компани Засгийн газрын зээл авч буй талаар тус улсын Сангийн яам мэдээлжээ. Зээлийн дүн тодорхойгүй байгаа аж. “American Airlines” 5.4 тэрбум ам.долларын зээл авах тухайгаа өмнө нь мэдээлж байжээ. АНУ-д агаарын тээврийн салбарын орлого III улиралд жилийн өмнөхөөс 75 хувиар буурсан байна. IV улиралд 65 хувиар буурах магадлалтай байгаа ажээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com