БНХАУ Шэньжэнь хотыг илүү бие даасан болгох цогц арга хэмжээгээ танилцуулав
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 19 17:40
БНХАУ Шэньжэнь хотыг илүү бие даасан болгох нарийвчилсан арга хэмжээнүүдээ ил болголоо.
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос Шэньжэнийг хөгжүүлэх санхүүгийн зах зээл, оюуны өмчийг хамгаалах ажиллагаа, эдийн засгийн зохицуулалт, чадварлаг хүний нөөцийг татахад чиглэсэн төлөвлөгөөгөө ням гарагт танилцуулсан байна. Тус хотыг Хонгконг, Макаотай эдийн засгийн хувьд интеграцчилах төлөвлөгөөтэй байгаагаа БНХАУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Ингэснээр Цахиурын хөндийтэй дүйцэх томоохон бүс бий болгохоор зорьж байгаа ажээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-10-19 17:40
65757
BBJAX