БНХАУ: Финтек компаниуд, банкнуудын хамтарсан зээлийн хэмжээг хязгаарлана
БНХАУ-ын зохицуулах байгууллага дотоодын финтекийн компаниуд болон банкнуудын хамтарсан зээлийн хэмжээг хязгаарлах журам танилцууллаа.
Шинэ журамд банкнуудын интернэт платформуудтай хамтран олгох зээлийн хэмжээ нийт зээлийнх нь 50 хувиас ихгүй байхаар тусгажээ. Мөн 2022 оны нэгдүгээр сараас эхлэн интернэт төлбөр тооцооны платформууд банктай хамтарсан зээлийн санхүүжилтийнхээ 30 хувийг өөрсдөө бүрдүүлэх шаардлага тавьж байна. Энэ нь Жак Магийн “Аnt” болон бусад финтекийн компаниудын өмнө тулгарах ээлжит сорилт болж байна.
Өөрөөр хэлбэл энэ нь финтекийн салбарт инновацыг дэмжих тус улсын эрх баригчдын сонирхол буурч байгааг илтгэж буй хэрэг боллоо. “Шинэ журам нь хамтарсан зээлийн бизнес загвараас хамаарал бүхий технологийн томоохон компаниудад чиглэсэн” гэж “Citi” группийн шинжээчид тодотгожээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com