БНХАУ технологийн салбараа барууны орнуудаас хараат бусаар хөгжүүлэх төлөвлөгөө батална
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин технологийн салбараа барууны орнуудаас хараат бусаар хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг танилцуулж магадгүй байна.
Тус улсын өндөр технологийн үсрэнгүй хөгжил ирэх жилүүдэд геополитикийн томоохон аюул учруулж болзошгүй гэж АНУ-ын улс төрчид болгоомжилж байгаа аж. Харин Ши Жиньпиний хувьд АНУ БНХАУ-ын өсөлт, хөгжлийг хязгаарлах арга хэмжээ авна гэж санаа зовниж байна. Тиймээс БНХАУ-ын Коммунист намын удирдлагууд технологийн салбарыг бие даан хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг энэ баасан гарагт эхлэх Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар хэлэлцэн батална гэсэн хүлээлт үүсээд байна.
Төлөвлөгөөнд хагас дамжуулагч тэргүүтэй чухал тоног, төхөөрөмжийн хувьд барууны орнуудаас хараат бус болгох, устөрөгчийн хөдөлгүүр бүхий автомашин, биотехнологи зэрэг шинэ үеийн технологийг хөгжүүлэх зорилтуудыг тусгажээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com