БНХАУ НҮБ-ын шүүх хуралд оролцохоос татгалзав
БНХАУ газар нутгийн маргаантай асуудлаар НҮБ-ын шүүх хуралд оролцохоос татгалзсан байна. Учир нь тус улс Филлипинтэй газар нутгийн маргаантай асуудлаа шийдвэрлэхэд олон улсын арбитрын байгууллагын оролцоо шаардлагагүй гэж үзжээ. НҮБ-ын арбитрын шүүхээс БНХАУ-ын Засгийн газарт энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор зарлан дуудах хуудасны дагуу шүүн таслах ажиллагаанд оролцох үүрэг өгсөн юм. Гэвч БНХАУ-ын тал Өмнөд Хятадын тэнгис 1947 онд зурагдсан газрын зургийн дагуу өөрсдийнх нь эзэмшлийн нутаг учраас шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзжээ. Үүний зэрэгцээ Филлипинтэй өөрсдөө учраа ололцоно гэгдгээ онцолсон байна. Үүнээс гадна Вьетнам улс БНХАУ-ын эсрэг Өмнөд Хятадын тэнгисийн Парасел арлын нутаг дэвсгэртэй холбоотой зарга үүсгэхээр төлөвлөөд байгаа аж. Учир нь БНХАУ Өмнөд Хятадын тэнгист нефть олборлох төхөөрөмж байрлуулснаас хойш талуудын маргаан олон улсын анхаарлын төвд шилжсэн юм.
Н.Алтан
Холбоо барих: altan.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com