БНХАУ: Интерполын Ерөнхийлөгчийг авлигын хэргээр шалгаж байна
Сураггүй алга болоод байсан Интерполын Ерөнхийлөгч Мэн Хунвэйгийн албан тушаалаасаа огцрох хүсэлтийг ням гарагт хүлээж авсан талаар Интерпол мэдээлсэн байна. Үүнээс өмнө түүнийг хууль зөрчсөн үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа гэж БНХАУ-ын хууль сахиулах байгууллага мэдэгдээд байсан юм. Мэн Хунвэй есдүгээр сарын 29-нд Францын Лион хотоос БНХАУ руу ниссэнээс хойш сураггүй алга болсныг эхнэр нь мэдэгдэж, Францын Цагдаагийн газар энэ хэргийг мөрдөж эхэлжээ. Харин түүнийг БНХАУ-д газардахад нь байцаалт авах зорилгоор саатуулсан нь ил болсон юм. Зарим эх сурвалж түүнийг авлигын хэрэгт холбогдон бүх насаараа хоригдох ял авсан улстөрч Жоу Юнканьтай ойр байсныг мэдээлж байгаа юм. Мэн Хунвэй нь 2016 онд Интерполын даргаар томилогдсон бөгөөд 2020 онд түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох байжээ.
С.Өлзийбуян
Холбоо барих: ulziibuyan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com