БНХАУ-Д 1000 ОЮУТАН СУРГАНА
БСШУ-ны яам, БНХАУ-ын Боловсролын яамтай хамтарч ирэх таван жилд 1000 оюутныг урд хөршид сургахаар боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ хүрээнд хамтран ажиллах тухай санамж бичигт хоёр орны төлөөлөл гарын үсэг зурлаа. Хөтөлбөрийн хүрээнд тэргүүлэх чиглэл болох инженер, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын мэргэжилтнүүдээ дахин суралцуулах боломж гарч байгаа хэмээн БСШУ-ны сайд Л.Гантөмөр онцоллоо. Ирэх тавдугаар сард багтаан БНХАУ-д суралцах эхний ээлжийн 200 оюутныг шалгаруулах юм байна. Үүнээс 20 нь бакалавр, 40 нь докторт, 140 нь магистрт суралцах ажээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шаолуны мэдээлснээр хөтөлбөрийн хүрээнд жил бүр 100 сая юанийг буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулах юм байна.
О.Одгэрэл
Холбоо барих: odgerel.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com