БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн үнэ I сард сүүлийн 18 сарын дээд түвшинд хүрчээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 03 сарын 03 14:40
Олон улсын санхүүгийн зах зээлд болон БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт үнэ эрчимтэй өсөж байгаад БНХАУ-ын банк, даатгалын салбарын зохицуулах хорооны тэргүүн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Орон сууцны хоёрдогч зах зээлд Засгийн газраас төдийлөн хязгаарлах арга хэмжээ аваагүй тул орон сууцны үнэ нэгдүгээр сард сүүлийн 18 сарын дээд түвшинд хүрчээ. Түүнчлэн Шанхайд орон сууцны үнэ 2020 онд 30 хувиар өссөн байна.
БНХАУ-ын Засгийн газар шинэ орон сууцны үнэ өсөхөөс сэргийлэн худалдан авалтад тавих шаардлагаа чангатгасан ч нийлүүлэлтийн хомс байдлаас үүдэн шинэ орон сууцны үнэ томоохон 70 хотод 0.28 хувиар өсөөд байгаа аж.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-03-03 14:40
68617
BBJAX