БНСУ 2025 он гэхэд 836 мянган орон сууц ашиглалтад оруулна
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 04 13:00
БНСУ-ын Засгийн газар 2025 он гэхэд улсын хэмжээнд 836 мянган орон сууц ашиглалтад оруулна гэж мэдэгдлээ.
Үүнээс 323 мянга нь Сөүлд үлдсэн хэсэг нь хүн ам ихээр суурьшсан том хотуудад баригдах юм байна. Тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин орон сууцны эрэлтийг хангаж, үнийг бууруулах зорилтын хүрээнд орон сууцны нийлүүлэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Түүний засаглалын үед өнгөрсөн 12 сарын хугацаанд орон сууцны үнэ улсын хэмжээнд 11 хувиар өсжээ. Зарим хотуудад 20 хувь давж өссөн юм.
Орон сууцны нийлүүлэлтийг өсгөснөөр зах зээл тогтворжино гэж тус улсын Сангийн сайд үзэж байна.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-04 13:00
68024
BBJAX