БНСУ автомат жолоодлоготой автомашины судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулна
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 28 14:40
БНСУ байгальд ээлтэй, автомат жолоодлоготой автомашины судалгаа, хөгжүүлэлтэд 28 тэрбум орчим воны хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.
Үүний 13.4 тэрбум нь цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины хөгжүүлэлтэд зарцуулагдана. Харин үлдсэн нь буюу 14.5 тэрбум воныг автомат жолоодлоготой автомашины судалгаанд зарцуулна гэж тус улсын Засгийн газар мэдээлээд байна.
Цахилгаан автомашины технологийн гол төсөл нь цэнэг хураагуурыг илүү хөнгөн болгоход анхаарч байгаа аж. Харин автомат жолоодлоготой автомашины хувьд эмнэлэг, худалдааны зориулалтаар ашиглахад тохиромжтой болгохоор зорьж байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-28 14:40
67877
BBJAX