Блокчэйн технологийг хөгжүүлэх боломжууд
Финтек болон блокчэйн технологи хурдтай хөгжиж байгаа энэ үед бизнесүүд технологийн үсрэнгүй хөгжилд зайлшгүй бэлэн байх шаардлагатайг "UB Unchained" олон улсын бага хуралд оролцогчид онцоллоо. Өрсөлдөх чадвараараа 190 улсаас 62 дугаар байрт жагсаж байгаагийн хувьд Монгол Улс Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар блокчэйн технологийг хөгжүүлэх нь чухал гэсэн байр суурьтай байна. Австрали, Канад зэрэг хэд хэдэн улс Хөрөнгийн биржийн арилжаа болон Төрийн үйлчилгээг блокчэйн ашиглан хийхээр төлөвлөж, дэд бүтцээ байгуулж байгаа талаар форумд оролцогчид онцолж байв.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа
Монголын бизнесийн зөвлөл блокчэйн, финтек зэрэг технологийн дэвшлийг сонирхож байгаа бөгөөд энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн харилцаа холбоог сайжруулах "Өсөлт болон инновац"-ын ажлын хэсгийг байгуулсан байна.
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан
Хямд, хурдтай, мөн нууцлал өндөртэйгөөр мэдээлэл солилцох боломжтой блокчэйн технологийг дэлхий даяар 20 гаруй сая хүн ашиглаж байна. Аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгалыг гол сэдвээ болгон зохион байгуулсан Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр 2027 он гэхэд улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувийн мэдээллийг блокчэйнд хадгалдаг болох зорилтыг дэвшүүлсэн юм. Мөн энэ технологи ирэх 10 жилд олон улсын худалдааг нэг их наяд ам.доллароор нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombegtvmongolia.com