"Бипэк Авто" компани "Лада"-ийг Монголын зах зээлд борлуулна
Казахстаны "Бипэк Авто" компани "Лада" брэндийн автомашиныг Монголын зах зээлд борлуулах эрх авсан гэж “Время Востока” цахим хуудаст мэдээллээ. Тус компани Монголоос гадна Төв Азийн зах зээлд ирэх оноос жил бүр таван мянган автомашин борлуулахаар төлөвлөсөн байна. “Бипэк Авто” компанийн хувьд “Лада”-ийг борлуулахаас гадна 2018 оноос Казахстанд уг автомашиныг үйлдвэрлэхээр болжээ. Тэр хүртэл ОХУ-д үйлдвэрлэсэн автомашиныг гадаадын зах зээлд борлуулах бол тус үйлдвэр ашиглалтад орсны дараа Казахстанд үйлдвэрлэсэн автомашин нийлүүлэх юм байна. “Лада”-аас гадна энэ оны сүүлээр “Peugeot” брэндийн албан ёсны салбар Монгол Улсад нээгдэх гэж байгаа юм. Харин 2015 оны эхэнд тансаг зэрэглэлийн “Porsche” брэнд албан ёсны дистрибьютороо нээгээд байна.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com