Бизнесүүдийн 95 хувийг эргэн нээлээ
Энэ мягмар гарагаас буюу хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бизнесүүдийн 95 хувийг эргэн нээлээ. 2020 оны 11 дүгээр сарын 13-нд анх хатуу хөл хорио тогтоосноос хойш нийслэлчүүд гурван удаагийн хатуу хөл хорионы дараа ийнхүү бараг хэвийн амьдралдаа эргэн орж байна.
Өнөөдөр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зэрэг таван чиглэлээс бусад нь ажиллаж эхэлж байгаа юм.
Цар тахлаас үүдэж ажлын байр 68.9 мянга буюу 8.5 хувиар буурчээ. Ялангуяа албан бус сектор буюу өрхийн бизнес эрхлэгчдэд хөл хорио хүндээр туссаныг Үндэсний статистикийн хороо мэдээлж байлаа. Өрхийн бизнес эрхлэгчдийн 27 хувь буюу 140 мянган хүн энэ үеэр орлогогүй болжээ.
Засгийн газар эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаагийн хоёр их наяд нь ажлын байрыг дэмжихэд зарцуулагдахаар хуваарилагджээ. Энэ хүрээнд компаниудад гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээл олгох юм.
Б.Бямбасүрэн | @byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com