"Барилга экспо 2020" үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдаж байна
"Барилга экспо 2020" үзэсгэлэн анх удаа цахим байдлаар зохион байгуулагдаж байна. Энэ даваа гарагт эхэлсэн арга хэмжээнд оролцогчид "Хүнд ээлтэй хот байгуулалт", "Цемент бол барилгын талх" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Барилгын гол түүхий эд болох цементийн хомсдол үүсэж, үнэ нь хоёр дахин нэмэгдсэн нь барилгын компаниудад хүнд цохилт болж байгааг “Барилга.МН” онцолж байна. Үүнд цар тахлаас үүдсэн хүндрэлүүд нөлөөлж байна гэж тус салбарынхан үзэж байгаа юм.
Дотоодын цементийн таван үйлдвэрээс өнөөдрийн байдлаар дөрөв нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хоногт 9000 гаруй тонн цемент үйлдвэрлэж байна. 2019 онд цементийн зах зээлд дотоодын цемент үйлдвэрлэгчид 1.6 сая тонн цемент нийлүүлжээ.
"Барилга экспо 2020" цахим үзэсгэлэн V/25-29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Э.Одончимэг
Холбоо барих: odonchimeg.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com