Барак Обама “COVID-19”-ийн эсрэг Дональд Трампын авч буй арга хэмжээнүүдийг шүүмжлэв
Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 18 17:20
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама шинэ төрлийн “коронавирус”-ийн хямралын эсрэг авч буй Дональд Трампын арга хэмжээнүүдийг шүүмжиллээ.
Тэрбээр коллежоо төгсөж буй оюутнуудад хандан цахимаар үг хэлэх үедээ "Энэ цар тахлын үед албаны хүмүүс олноороо хариуцлага хүлээсэн дүр ч эсгэхгүй байна" гэж онцолсон байна. Барак Обама Дональд Трампын захиргааг хоёр дахь удаагаа ийнхүү шүүмжилж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон цахим хурлын үеэр байдал эмх замбараагүй, гамшгийн нөхцөлд байгааг онцолж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама
“Би хууччуулын нэг учраас та бүхэнд байгаа нөөц бололцоогоороо юу хийхийг заахгүй. Гэхдээ хэлэх гурван зөвлөгөө байна. Нэгдүгээрт, айх хэрэггүй. Америкчууд өмнө нь Иргэний дайн, Их хямрал, Есдүгээр сарын 11-ний халдлага гэхчлэн хүнд үеүдтэй тулгарч байсан. Хоёрдугаарт, зөв гэж бодсон зүйлсээ хий. Бид бүгд алдаа гаргаж болох ч дотроо байгаа үнэнийг сонсож чадвал хүнд хэцүү, тухгүй байсан ч бусад хүмүүс анзаарах болно. Эцэст нь, хамтын хүчийг бий болго. Хэн ч өөрийнхөө хүчээр том зүйлийн ард гарч чадахгүй” гэж онцолжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-05-18 17:20
63219
BBJAX