Барак Обама Мьянмарт айлчилна
“APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Мьянмар улсад өнөөдөр айлчилна. Энэхүү айлчлал нь Барак Обамагийн Азид хийж байгаа зургаа дахь удаагийн айлчлал гэдгээрээ онцлог юм. 2010 оноос ардчилсан шинэчлэлийг эхлүүлээд байгаа Мьянмар улс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад бодлогын чухал хэсэгт тооцогддог. Тиймээс айлчлалын гол зорилго нь тус улсын ардчилсан шинэчлэлийн асуудал байх юм. АНУ-ын зүгээс Мьянмарын шинэчлэлтэй холбоотой гурван гол асуудалд анхаарал хандуулж байгаа бөгөөд эн тэргүүнд тус улсын цэргийн дарангуйллыг буулган Төрийн эрхийг ард иргэдийн гарт өгөх асуудал ажээ. Гурван өдөр үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд Барак Обама пүрэв гарагт эхлэх Зүүн Өмнөд Азийн уулзалтад оролцохоос гадна тус улсын Ерөнхийлөгч болон сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Читэй уулзахаар төлөвлөөд байгаа юм байна. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Австрали улсад айлчилна.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com