“Ачтан” эмнэлгийн ажилтнуудаас 9 хүнд “COVID-19” илэрснийг ЭМЯ мэдээллээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 05 14:10
“Ачтан” эмнэлэг нэгдүгээр сарын гурванд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ “коронавирус”-ийн түргэвчилсэн шинжилгээ авсан байна. “Эерэг” гарсан тохиолдлуудыг PCR-ийн шинжилгээнд хамруулжээ.
Одоогоор тус эмнэлгээс есөн хүний шинжилгээний хариу PCR-аар батлагдсан буюу “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогдсон байна.
"Ачтан" эмнэлэг 134 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй. Цаашид тандалт, судалгааны ажил хийж байгаа гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яам өглөө. Тиймээс 12 дугаар сарын 15-наас хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг гэрийн ойролцоох цэгт очиж шинжилгээнд хамрагдахыг Эрүүл мэндийн яам онцоллоо.
Б.Бямбасүрэн | @byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-05 14:10
67329
BBJAX