Африк тивийн хоёр төлөөлөл ДАШТ-ийг орхилоо
Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүүлийн үеийн мэдээллээс хүргэхэд Африк тивийн хоёр төлөөлөл тэмцээнийг орхилоо. Тодруулбал Германы шигшээ баг Алжирыг 2:1-ийн харьцаатайгаар нэмэлт цагт буулган авсан. Үүнээс өмнө Францчууд Нигерийн шигшээ багийг 2:0-ийн харьцаатайгаар ялсан юм. Ингэснээр Европын хоёр төлөөлөл шөвгийн наймд учраа таарахаар болж байна. Түүнчлэн Бразил улсын эдийн засагтай холбоотой сүүлийн үеийн мэдээллээс хүргэхэд, тавдугаар сард тус улсын төсвийн алдагдал 32.4 тэрбум реал болсон байна. Энэ нь өмнөх сарынхаас 27.8 тэрбум реалаар их байсан тухай Бразилын засгийн газар мэдээлжээ. Түүнчлэн тус улсын эдийн засагчид энэ онд Бразилын эдийн засаг 1.1 хувиар өснө гэж үзэж байна. Энэ нь Бразилын Төв банкны төлвөөс 0.5 хувиар бага дүн болж байгаа юм.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: Khasherdene.d@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com