Анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга эхэллээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 13 15:40
“Инвескор актив” үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга эхэлж байна. Нэгж бүр нь 400 мянган төгрөгийн нийт дөрвөн тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 мянган ширхэг үнэт цаас гаргаж байгааг “Инвескор капитал” ҮЦК мэдээллээ.
Ингэхдээ “А” транчийн 3.4 тэрбум төгрөгийн 8500 ширхэг үнэт цаасны 50 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгоно. Үлдсэн 50 хувьд нь олон нийтээс нээлттэй захиалга авах юм.
Харин “Б” транчийн нийт 600 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1500 ширхгийг тус үнэт цаасны андеррайтер болон анхны үүрэг гүйцэтгэгч компаниуд худалдан авахаар болсон байна.
Үнэт цаасыг 24 сарын хугацаатай 14.4 хувийн хүүтэй байхаар тооцоолжээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-13 15:40
67527
BBJAX