АНУ эдийн засгаа хөгжүүлэх $3 их наядын төлөвлөгөө хэрэгжүүлэхээр судалж байна
Нийтэлсэн огноо: 2021 оны 03 сарын 23 17:40
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа гурван их наяд ам.долларын санхүүжилт шаардагдах багц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг судалж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.
Энэ нь эдийн засгийн урт хугацааны хөтөлбөрт хамаарч байна. Энэ сарын эхээр батлагдсан 1.9 их наяд ам.долларын багц арга хэмжээний дараа хэрэгжих ажээ. Ногоон хөгжлийг дэмжих чиглэлд 400 тэрбум ам.долларыг төсөвлөж магадгүй байна. Орлого олох чиглэлд томоохон ажлууд хэрэгжүүлнэ гэдгээрээ цар тахлын үеийн хөтөлбөрөөс ялгарч байгаа юм.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-03-23 17:40
69061
BBJAX