АНУ-ын үйлчилгээний салбарын үзүүлэлт өслөө
АНУ-ын үйлчилгээний салбарын үзүүлэлт нэгдүгээр сард 56.7 нэгж болж өссөн үзүүлэлттэй гарлаа. Хэдийгээр дэлхийн эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа ч тус улсын хэрэглээний зарцуулалт эдийн засгаа дэмжсэн хэвээр байгааг Нийлүүлэлтийн Менежментийн Институтийн судалгаа харуулсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын компаниуд өнгөрсөн сард нийт 213 мянган шинэ ажлын байр бий болгосныг “ADP" судалгааны байгууллага мэдээллээ. Энэ нь хөдөлмөрийн зах зээл тогтвортой өсөлтөө хадгалсаар байгааг илтгэсэн үзүүлэлт болсныг тус байгууллагаас онцолжээ. Дэд салбаруудаар нь задлан харвал үйлчилгээний байгууллагад 183 мянган хүн, барилгын салбарт 18 мянга харин үйлдвэрлэлийн салбарт нийт 14 мянган хүн шинээр ажилд орсон байна. Газрын тосны үнийн уналт нь үйлдвэрлэлийн салбарт сөргөөр нөлөөлж эхлээд байгаа ч шинэ ажлын байр цаашид нэмэгдсээр байна гэж шинжээчид таамаглажээ. АНУ-ын Хөдөлмөрийн яам энэ баасан гарагт албан ёсны хөдөлмөр эрхлэлтийн мэдээллээ танилцуулах хүлээлттэй байна.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com