АНУ-ын эдийн засгаа дэмжих хөтөлбөр газрын тосны эрэлтэд эергээр нөлөөлөв
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 11 13:20
Жо Байдены эдийн засгаа дэмжих хөтөлбөр газрын тосны эрэлтийн төлөвт эергээр нөлөөлж, брент төрлийн газрын тосны үнэ 55 ам.доллар орчимд тогтворжлоо.
“Коронавирус”-ийн эсрэг вакцины нийлүүлэлт эхэлснээр газрын тосны үнэ өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 50 орчим хувиар өсөөд байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Саудын Араб газрын тосны гарцаа өдөрт нэг сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан нь газрын тосны үнэд дэмжлэг болж буй юм.
Даваа гарагийн өглөөний байдлаар WTI төрлийн газрын тосны үнэ 0.29 хувиар буурч, баррель нь 52.09 ам.доллар болсон бол брент төрлийн газрын тосны үнэ 0.64 хувиар буурч, баррель нь 55.63 ам.доллар байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-11 13:20
67457
BBJAX